Монголын Хэвлэлийн Хүрээлэн
 Нүүр хуудас      Танилцуулга      Сургалт      Судалгаа      ЭЗСКлуб      Холбоо барих       Фото архив       Сэтгүүлч коллеж       English     

Үйл ажиллагаа

 Хэвлэлийн бага хурал

 Номын сан

 Дижитал сан

 Сэтгүүлч сэтгүүл

 Сэтгүүлчдийн бүтээл

Хэрэглэгчийн булан

 Эрх зүй

 Хэвлэлийн хүрээлэнгийн үйл ажиллагааны тайлан

 Ажлын байр

 Сэтгүүл зүйн сургуулиуд

 Зар мэдээлэл

 Монголын Хэвлэл Мэдээллийн сайтууд

  Санал хүсэлт


Сэтгvvлч Танд Хэвлэл мэдээллийн орчин дахь таны нэр хvнд, эзлэх байр суурыг тодорхойлох ...@media.mn бvхий И-мэйл хаяг нээж єгєх vйлчилгээг санал болгож байна.info@media.mn хаягаар холбоо барина уу
  
Мэдээ мэдээлэл
Хэвлэлийн Хүрээлэн сонгуульд нэр дэвшигчдийг урьж байна

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдэд болон сонгуулийн менежерүүдэд зориулсан нэг өдрийн сургалтыг 5-р сарын 30-нд зохион байгуулах гэж байна.

Сургалтаар, сонгуулийн кампанит сурталчилгааг оновчтой зохион байгуулах, олон нийтийн өмнө үг хэлэхэд анхаарах зүйлс, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарал татахуйц сонирхолтой ярилцлагыг хэрхэн өгч, алдаа гаргахаас яавал сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөлгөө өгнө.  Түүнчлэн, мэдээлэл түгээх арга хэрэгслийг оновчтой сонгоход тус болох үүднээс мэдээлэл  хэрэглэгчдийн болон мэдээллийн хэрэгслийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг зөвлөмжийн хамт өгнө. Сургалтыг  дадлага давамгайлсан арга барилаар хийх бөгөөд үр нөлөө бүхий хэвлэлийн бага хурал зохион байгуулах, олны өмнө итгэл үнэмшилтэйгээр үг хэлэх, мэргэжлийн сэтгүүлчид сайн ярилцлага өгөх нууцад дасгалын аргаар  хамтдаа нэвтрэх юм. Мөн сонгуулийн сурталчилгааны зарим арга тактикийг гадаадын жишээн дээр  танилцуулна.

Сургалтад оролцох сонирхолтой хүмүүсийг  350002, 350003 дугаарын утсаар 5-р сарын  25 хүртэл бүртгэж байна. Сургалтын төлбөр 100,000 төгрөг  бөгөөд үдийн хоол, сургалтын материал багтсан болно.

Хэвлэлийн Хүрээлэн

Нийтлэсэн:2012-05-17  |  дэлгэрэнгүй
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийнэ

Хэвлэлийн Хүрээлэнгээс АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг Дэмжих Санаачилга төслийн дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн зарим зүйл, заалтаар хэлэлцүүлэг хийх гэж байна.

Өнгөрсөн сард болсон  Эрүүл сэтгүүл зүйн бизнесийн орчин” чуулга уулзалтын үр дүнг гүнзгийрүүлэх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулахад тус дөхөм үзүүлэх, хуулийн тухай хэлэлцүүлгийг өнөөгийн шаардлага, хэрэгцээ, олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор хийх энэхүү хэлэлцүүлэг 2012 оны 5 дугаар сарын 16-ны Лхагва гарагийн 10 цагт  Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд эхэлнэ. 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дараах гурван асуудлын хүрээнд хэлэлцэнэ:

Нийтлэсэн:2012-05-15  |  дэлгэрэнгүй
Сургалтанд урьж байна

Сонгуулийн үеэр олон нийтэд бодитой, тэнцвэртэй мэдээллийг орчин үеийн мэдээллийн шинэ технологи ашиглан хэрхэн хүргэх вэ?

АНУ-ын ОУХА-гийн дэмжлэгээр “Иргэний оролцоо” төслийн хүрээнд Монголын Хэвлэлийн Хүрээлэн, МИДАС ТББ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, хэвлэлийн төлөөлөгчдөд зориулсан нэг өдрийн  сургалтын үеэр дээрх сэдвийг хөндөж, ярилцах юм.

Тухайлбал, нийгмийн сүлжээ мэдээллийн хэрэгсэл болох RSS буюу блогийн шинэ бичлэгүүдийг хэрхэн цаг алдалгүй авах, бусад сайтийн шинэчлэлтийг тухай бүрт нь шалгах хялбар хэрэгслийг яаж ашиглах талаар хөндөнө. Түүнчлэн, Facebook, Twitter-ийг яавал илүү үр өгөөжтэй ашиглах болоод GoGo.mn дээр мэдээлэл байршуулах, цахим сэтгүүл зүйн онцлог, сайн ярилцлага хийх нууц зэрэг сонирхолтой сэдвээр цэгцтэй ойлголт өгнө

Нийтлэсэн:2012-05-14  |  дэлгэрэнгүй
Америк сэтгүүлчид туршлага солилцохоор ирлээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс АНУ-ын ЭСЯ-тай хамтран сэтгүүлзүйн ахисан шатны нэг өдрийн сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтыг АНУ-ын туршлагатай сэтгүүлч ноён Тод Бэр болон хатагтай Жил Хэмбург Коплан удирдан явуулах бөгөөд зөрчил маргаантай асуудлаар сайн ярилцлага хэрхэн хийх, тийнхүү сайн ярилцлага хийхийн тулд бэлтгэл ажлыг хэрхэн хангах, хүссэн асуулт бүртээ хэрхэн хариулт авах зэргийг танилцуулж, өөрсдийн туршлагаас хуваалцана. Мөн сэтгүүлзүйн бодит мэдээлэл гэж юуг хэлэх, сонгуулийн үеэр болон хямралын үед сэтгүүлчид хэрхэн ажиллах талаар зөвлөлгөө өгнө.

Нийтлэсэн:2012-05-08  |  дэлгэрэнгүй
“Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” мониторингийн тайлан хэвлэгдэн гарлаа

Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор тус мониторингийг 13 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус мониторингийн тайланд сонин, сэтгүүлийн борлуулалтын дундаж тоо, түгээлт, радио, телевизийн нэвтрүүлгийн цаг, цацалтын хүрээ, нэвтрүүлгийн бүтэц, хаяг байршил болон боловсон хүчин, техник хангамжийн талаарх суурь статистик мэдээллийг багтаасан байдаг.   

Тайланд дурдсанаар 2012 оны эхний байдлаар манай улсад 469 хэвлэл мэдээллийн байгууллага /126 сонин, 92 сэтгүүл, 72 радио, 149 телевиз, 30 веб сайт/ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Сонины тухайд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад борлуулалтын тоо эрс өсч 2,9 саяд хүрчээ. Энэ нь давтамж ойр сонинууд болох өдөр тутмын, 2-3 хоног тутмын хийгээд долоо хоног тутмын сонины тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Өдөр тутмын сонины борлуулалт өмнөх оноос 26 хувиар өсөж, сонины борлуулалтын зах зээлийн 73 хувийг эзэлж байна.

Нийтлэсэн:2012-05-03  |  дэлгэрэнгүй
”Шинэчлэлгүй Монгол улс” сэдэвт дугуй ширээний ярилцлагa

Монголын эдийн засгийн үзүүлэлтийн талаархи судалгаа, эх сурвалжууд болон Монгол Улсын Өрсөлдөх Чадварын 2011 оны тайлангийн талаар мэдээлэл өгөх зорилгоор ”Шинэчлэлгүй Монгол улс” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулах гэж байна. Уг дугуй ширээний ярилцлага энэ Баасан гарагт буюу 2012.4.27-ны 11.00 цагт ХХ-н мэдээллийн төвд болно.

АНУ-ын ОУХА-н санхүүжилттай “Бизнесийг дэмжих санаачилга” төслийн дэд удирдагч  С. Үүрцайх , ЭЗБӨЧСТ-н захирал Ч.Отгочулуу нар мэдээлэл өгнө. 99013347 руу болон месенжерээр яаралтай бүртгүүлнэ үү

Нийтлэсэн:2012-04-25  |  дэлгэрэнгүй
Наян настай буурал фэйсбүүк, твитэрт суралцаж байна

Хэнтий аймгийн өндөр настан, багш А.Таравжав орчин үеийн нийгмийн сүлжээ болох фэйсбүүк, твитэрийг хэрхэн ашиглах талаар хичээнгүйлэн суралцаж байна. Өндөрхаан хотод энэ сарын 23-наас гурван өдөр үргэлжилж байгаа “Иргэний оролцоо-2012” сургалтыг Монголын Хэвлэлийн Хүрээлэн, МИДАС, МОНЭС зэрэг байгууллага хамтран зохион байгуулах үеэр ахмад багш ийнхүү тус аймгийн иргэний нийгмийн төлөөллийн хамт номын дуу сонсож байгаа аж. 

Сургалтаар нийгмийн сүлжээ болох онлайн мэдээллийн зарим хэрэгслийг ашиглах, олон нийтийн мэдээлэл харилцааны ажлыг хэрхэн зохион байгуулах, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллаж мэдээ, мэдээллийг яаж боловсруулах талаар хэлэлцэж байна. Түүнчлэн, иргэний оролцоо, манлайлал, нөлөөллийн асуудлыг ч хөндөж байгаа юм.

Нийтлэсэн:2012-04-25  |  дэлгэрэнгүй
Сургалтанд урьж байна

Хэвлэлийн Хүрээлэнгэээс Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллийн шүүмжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн судлаачид, сэтгүүл зүйн багш нарт зориулсан “Хэвлэл мэдээллийн шүүмжийн үндэс “ сургалтыг зохион байгуулах гэж байна.

Сургалт 2012 оны 5 дугаар сарын 4-ний 15 -18 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд болох бөгөөд сургалтыг төслийн багийн гишүүд удирдан явуулна.

Сургалтанд оролцох сонирхолтой эрхэм сэтгүүлчид, судлаачид, багш нар доорхи утсаар 7011-3475, 99626852, 88008787 бүртгүүлнэ үү.

Мөн  дараахи e-mail хаягаар бүртгүүлж болно: obanzad@pressinst.org.mn 

                                                                       gunjidmaa@pressinst.org.mn


Хэвлэлийн Хүрээлэн

Нийтлэсэн:2012-04-24  |  дэлгэрэнгүй
Эхэнд   1   2   3   4  ... дараагийн   Сүүлд
Чадварлаг сэтгүүлч
УБ.2011
"Шоколад"-тай уул
УБ.2010
Дайвар хүйстэн 1, 2
УБ.2010
Сонссоноо уншихуй
УБ.2010
Он цагын шастир
УБ.2010