Digital Archive of the Mongolian Newspapers 1990-1995

1990-1995 оны Монголын ховордсон сонины дижитал архив

Digital Archive of the Mongolian Newspapers 1990-1995

Мэдээллийн багтаамж ба сэдэв

Хэвлэлийн Хүрээлэнд хэрэгжиж байгаа “Ховордсон сонин хэвлэлийг дижитал хэлбэрээр архивлах” төслийг танилцуулж байна. Одоогийн байдлаар энэхүү сайтад 1990-1995 онд хэвлэгдсэн 51 нэрийн 21312 нүүр сонинг байршуулсан бөгөөд “Өнөөдөр”, “Нийслэлийн сонин бичиг”, “Улаанбаатар” зэрэг сонинуудыг хамруулсан байгаа. Орос хэл дээр хэвлэгддэг “Новости Монгол” зэрэг зарим сонинг эс дурьдвал, дийлэнх хэвлэмэл сонинууд нь кирилл цагаан толгойн үсгээр Монгол хэл дээр гардаг. Эдгээр сониноос 1990-ээд оны эхэн үе буюу Коммунист нийгмийн дараах Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн талаарх бүхий л түүхэн баримт материалыг унших боломжтой.

Дижитал төсөл

2005 онд Хэвлэлийн Хүрээлэн Монголын ховордсон сонин хэвлэлийн архивыг бүрдүүлэх зорилгоор Британий Төв номын сангийн “Ховордсон тогтмол хэвлэлийн архив” хөтөлбөрөөс зарласан тэтгэлэгт шалгарч санхүүжилт авсан юм. Хэвлэлийн Хүрээлэн нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага бөгөөд Монголд олон ургальч бие даасан хэвлэл мэдээллийг хөхүүлэн дэмжих зорилготойгоор 1995 онд байгуулагдсан. Монголд хэвлэгдэж байгаа бүхий л сонин хэвлэлийг цуглуулж сэтгүүлч, оюутан, судлаачдыг мэдээллээр хангах нь тус хүрээлэнгийн эрхэм зорилтын нэг хэсэг юм. Тус хүрээлэнгийн номын санд 1923-1996 оны ховордож хуучирсан сонин хэвлэлийн архив байдаг. Цаашилбал, 1990-ээд оны эхээр хэвлэгдсэн сонинууд ч хуучирч ховордсоор байгаа. Яагаад гэвэл Монголд өнгөрсөн үеийн тогтмол хэвлэлүүдийг системтэйгээр цуглуулж нийтийн хүртээл болгодог өөр ямар нэгэн соёлын институт байдаггүй.

Дижитал төслийн эхний гол зорилго нь Монголын ховордож хуучирсан тогтмол хэвлэлийг хадгалах архивлах явдал юм. Хэвлэлийн Хүрээлэнгийн номын сангийн архив дахь сонинууд нь он цагийн эрхээр муудаж, сэтгүүл зүйн чиглэлээр сурдаг оюутнууд, судлаачдын хэрэгцээ шаардлагыг хангахад бэрхшээлтэй байгаа. Дээрх шалтгаануудын улмаас Хэвлэлийн Хүрээлэнд 2006 оны хавраас эхлэн дижитал архивын төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд сонинуудыг дижитал технологийн стандартад нийцүүлэн сканнердаж, дижитал мастер файлд чанартайгаар архивлах зэрэг дэлхийн шилдэг туршлагаас нэвтрүүлж байгаа. Архивын мастер файлын нэг хувь нь Хэвлэлийн Хүрээлэнд хадгалагдаж, хоёр дахь хувь нь Британий Төв номын санд хадгалагдана.

Төслийн хоёр дахь зорилго нь Монголын сонин хэвлэлүүдийг онлайн хэлбэрт шилжүүлж, интернэтэд байршуулахад оршино. Greenstone (Грийнстоун) буюу нээлттэй эх сурвалжуудыг дижитал архивт оруулдаг програм хангамж нь Монгол хэлээр буюу Кирилл цагаан толгойн үсгээр онлайн архив үүсгэх боломжтой тул энэхүү програм хангамжийг ашиглаж байгаа. Онлайн архив нь хайлтын системтэй бөгөөд бүхий л текстээр хайлт хийх боломжтой. Түүнчлэн энэхүү сайтад бүхий л сониныг PDF форматаар байршуулсан байгаа. Онлайн архив нь сонин тус бүрийн нэрээр харагдах бөгөөд он сар өдрөөр, дугаараар, сонины нэрээр хайлт хийх боломжтой. PDF форматтай сонинуудыг харахыг хүсвэл энд дарна уу. Онлайн архив нь сонин тус бүрийн нэрээр харагдах бөгөөд он сар өдрөөр, дугаараар, сонины нэрээр хайлт хийх боломжтой. Түүнчлэн түлхүүр үгийг монгол хэлээр суулгаж өгсөн. Түлхүүр үгээр хайхад огноогоор болон нийтлэлийн гарчиг, текстээс хайлт хийх боломжтой. Дижитал төсөл нь хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Хэвлэлийн Хүрээлэн сонин хэвлэлийг дижитал хэлбэрт шилжүүлэх төслийг үргэлжлүүлж байгаа бөгөөд цаашид илүү олон нэрийн сонинг интернэтийн орчинд байршуулах болно.

Scope and Coverage

This collection presents digital copies of rare Mongolian newspapers from the holdings of the Press Institute of Mongolia. The site currently contains 51 newspaper titles published from 1990 to 1995 including popular newspapers, such as Unuudur, Niisleliin Sonin Biching, and Ulaanbaatar. Almost all titles are published in the Mongolian language using Cyrillic alphabet, with the exception of Novosti Mongolii, published in Russian. The wide range of newspapers included in this collection represents unique historical material documenting the transformation period in Mongolia after the fall of Communism in the early 1990s.

Digitization Project

In 2005 the Press Institute of Mongolia was awarded a grant from the Endangered Archives Programme at the British Library to preserve rare periodical publications in Mongolia. The Press Institute of Mongolia is a non-profit organization located in Ulan Baatar, Mongolia. It was established in 1995 to promote the development of independent and pluralistic media in Mongolia. Part of the Institute’s mission is to collect Mongolian periodical publications and to make them available to students and researchers. The Institute’s library contains a collection of rare Mongolian periodical publications ranging from 1923 to 1996. Despite their relatively recent publication date, the newspapers published in the early 1990s are particularly rare because other cultural institutions in Mongolia did not collect periodical publications during the transition period.

The primary goal of the digitization project is to preserve rare periodical publications in Mongolia. The copies in the holdings of the library at the Press Institute of Mongolia have been deteriorating rapidly because of their extensive use by journalism students and researchers. The digitization project was initiated at the Press Institute of Mongolia in the spring of 2006. The newspapers have been scanned at high resolution following digitization standards and best practices to create archival quality digital master files. One copy of archival masters is held at the Press Institute repository, the second is deposited at the British Library.

The secondary goal of the project is to provide wide access to Mongolian newspapers through an online collection. Greenstone, open source digital collection software, was selected for building the online collection because of its support of the Mongolian language and Cyrillic alphabet. The online collection provides multiple browsing pathways and full-text search capabilities. In addition, there is also a collection of all newspapers in PDF format. Click here to view newspapers in PDF format.

Each newspaper title represents a separate collection that can be browsed by date, issue, and article title. In addition, keyword searching is provided in the Mongolian language. Keyword search can be limited to date or article headline, or expanded to full-text of articles. The digitization project is in its second year of development. As digitization of newspapers at the Press Institute of Mongolia continues, more titles will be added to the site.