Өнөөдөр 2010 оны 03 сарын 10 Сэтгүүл зүйн чанарын төлөө      For Quality in Journalism Хайх:
Нүүр хуудас  Сургуулийн тухай  Сургалтын онцлог  Дүрэм журам  Хамтын ажиллагаа  Оюутны зөвлөл  Бусад сургуулиуд 
Мэдээ, мэдээлэл
Сэтгүүл зүйн салбарынхан шинэхэн номоо өлгийдөн авлаа
        “Сэтгүүлч” коллежийн зөвлөх багш А.Оюунгэрэлийн “Олон түмний харилцааны онол” нэртэй шинэ ном худалдаанд гарлаа. Номын нээлт өнгөрсөн баасан гарагт  Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болсон юм. Нээлтэд сэтгүүл зүйн дээд боловсрол олгодог их дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, шүүмжлэгч  судлаачид, оюутнууд оролцсон юм.
        “Олон Түмний Харилцаа” хэмээх энэ ном сэтгүүлзүйн оюутны хувьд сурах бичиг, хүмүүнлигийн ухааны багш нарын хувьд гарын авлага, нийгэм судлаачдын хувьд онолын тулгуур ойлголт, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд практик үйл ажиллагааных нь тайлбар болох ёстой хэмээн зохиогч нь онцолсон.
[Дэлгэрэнгүй...]
“ОЮУТАН МИНИЙ НҮДЭЭР” уралдааны дүн гарлаа

        Манай сургуулиас зохион байгуулсан “ОЮУТАН МИНИЙ НҮДЭЭР” сэдэвт эсээ бичлэгийн болон гэрэл зургийн уралдаанд сэтгүүлзүйн арав гаруй сургуулийн 30-аад оюутан оролцож, шалгарагсад 12 дугаар сарын 8-ны өдөр шагналаа гардаж авлаа.        

    МУИС-ийн УЗА-сэтгүүлзүйн 2-р курсын оюутан У.Бямбаням “Хатдын нулимс хаадын хормойд унадаг” сэдэвт эсээгээр тэргүүн байр эзэлж өргөмжлөл жаран мянган төгрөг гардан авсан бол удаах байрыг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн 4-р курсын оюутнууд болох Х.Өнөрсайхан “Хөшиг хаагдахад хүчирхийлэл эхэлнэ”,  Г.Ариунзаяа “Эмэгтэйчүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр...” сэдэвт эссээгээр удаалж, тус бүр өргөмжлөл, дөчин мянган төгрөгөөр шагнууллаа.      

[Дэлгэрэнгүй...]
Нээлттэй мэтгэлцээнд манай сургуулийн баг амжилттай оролцлоо
        12 дугаар сарын 5-7-ны хооронд зохион байгуулсан “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд оюутан залуусын оролцоо” сэдэвт парламентын нээлттэй мэтгэлцээнд “Сэтгүүлч” коллежийн оюутан А.Амартүвшин, Г.Ариунзаяа, Б.Болорсүх, Э.Даваацэрэн нарын бүрэлдхүүнтэй “Юпитер” багийнхан амжилттай оролцож, багийн ахлагч Б.Болорсүх уран илтгэгчээр шалгарлаа.
[Дэлгэрэнгүй...]
БАРИМТАТ КИНОНЫ ШИЛДЭГ ЗОХИОЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЛАА

            Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллеж үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сэтгүүл зүйн дээд боловсрол олгох тус сургуулийн сургалтын онцлог, имижийг тодотгон харуулсан телевизийн 20 минутын баримтат киноны шилдэг зохиол шалгаруулах бүтээлийн уралдааныг  2009 оны 10 дугаар сарын 26-наас 2009 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл  мэргэжлийн сэтгүүлчдийн дунд зарлаж байна.  Хэвлэлийн хүрээлэн болон "Сэтгүүлч"  коллежийн ахлах ангийн оюутнууд, нийт ажилтан, төгсөгчдийн хувьд энэ уралдаан нээлттэй.

[Дэлгэрэнгүй...]
Сургуулийн таван жилийн ойн хүрээний ажлууд хэрэгжиж эхэллээ

Сэтгүүлзүйн бакалаврын зэрэг олгох “Сэтгүүлч” коллежийн хамт олны сургуулийнхаа 5 жилийг ойг тохиолдуулан 2009-2010 оны хичээлийн жилд төлөвлөсөн бүтээлч ажлуудыг тус сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүд 10 дугаар сарын эхээр сайшаан баталснаар уг төлөвлөгөөний эхний ажлууд амжилттай хэрэгжиж байна.

Сургалтын алба, Оюутны зөвлөлөөс хамтран зохион байгуулж буй сурлага, хариуцлага, урлаг спорт, суралцах орчин зэрэг дөрвөн зорилт бүхий “Оюутны бүтээлч аян”-ы эхний үр дүнгүүд гарч байна. Мэргэжлийн хичээлийн явцад оюутнуудын боловсруулж бэлтгэсэн бүтээлүүд багш нарын шалгаруулалтад орж байна. Сэтгүүлзүйн дээд боловсрол олгох мэргэжлийн стандартыг шинэчлэн сайжруулах асуудлыг бусад их, дээд сургуулийн эрдэмтэн багш, БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтнүүдтэй хамтран ярилцахаар бэлтгэж байна.

Тус сургууль өөрийн үйл ажиллагааны онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах зорилго бүхий баримтат киноны шилдэг зохиолын уралдааныг 10  сарын 26-ны өдрөөс зарласан байна.
[Дэлгэрэнгүй...]
Дойче Веллед “Сэтгүүлч” коллежийн оюутнууд дадлага хийх боломж нээллтэй
“Сэтгүүлч” коллежийн анхны төгсөгчид холбоо байгуулах боллоо
Сэтгүүл зүйн сургалтын агуулга, чанарын талаар багш, судлаачид санал солилцлоо
Эссэ бичлэгийн болон гэрэл зургийн уралдаан зарлалаа
Сагсан бөмбөгийн тэмцээнд нэгдүгээр ангийнхан хошуучлав
явган аялал маань амжилттай боллоо
“Сэтгүүлч” коллеж 5 нас хүрлээ
Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллеж нь 2009-2010 оны хичээлийн жилийн намрын нэмэлт элсэлтээ авч эхэллээ.
Шинэ элсэгчид томилолтоо гардлаа
Төгсөгчид шинэ даалгавар авлаа
[Бусад...]
Get the Flash Player to see this player.
Хэлэлцүүлэг
 Сэтгүүл зүй гэж юу вэ?
 Сэтгүүл зүйн талаар хэлэлцэх асуудал 1
 Сэтгүүл зүйн талаар хэлэлцэх асуудал 2
 Сэтгүүл зүйн талаар хэлэлцэх асуудал 3
 Сэтгүүл зүйн талаар хэлэлцэх асуудал 4
 Сэтгүүл зүйн талаар хэлэлцэх асуудал 5
 Сэтгүүл зүйн талаар хэлэлцэх асуудал 6
 Сэтгүүл зүйн талаар хэлэлцэх асуудал 7
 Сэтгүүл зүйн талаар хэлэлцэх асуудал 8
 Сэтгүүл зүйн талаар хэлэлцэх асуудал 9
 Сэтгүүл зүйн талаар хэлэлцэх асуудал 10
 Ерөнхий эрдэм
 Мэргэжлийн хичээл
 Урилгын лекц
 Сонин
 Радио
 Гэрэл зураг
 Телевиз
 Хөтөлбөр, сургалт
 Мэргэжлийн байгууллага
 Бусад