”Эдийн засаг, бизнес дэх хиймэл оюун ухаан” сэдэвт уулзалт боллоо
2017-06-16 18:58:09.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Энэ сарын 16-нд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Өөрчлөгч клуб, Монголоос олон улсын зах зээлд өрсөлдөх анхны финтек брэнд болох LendMN санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй Анд Глобал компанитай хамтран Эдийн засаг, бизнес дэх хиймэл оюун ухаан сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар дэлхийн финтек салбарын хөгжил, амьжиргааг дэмжсэн хэрэглээ, уламжлалт банк санхүүгийн салбарт үүсэх шинэ өрсөлдөөн ба боломжууд, эдийн засаг, бизнес дэх хиймэл оюун ухаанд суурилсан технологийн үр нөлөө болон Монголын мэдээллийн технологийн салбар эдийн засгийн тулгуур салбар байх чадамжтай юу гэх зэрэг сэдвээр хоорондоо ярилцлаа. Эдгээр сэдвээр бидэнд Анд Глобал компанийн Гүйцэтгэх захирал ба LendMN-ийг санаачилагч Ч.Анар, МУИС-ийн Математикийн Хүрээлэнгийн Захирал Ү.Отгонбаяр нар мэдээлэл өглөө. Монгол орон энэ үсрэнгүй хөгжиж буй салбарт хаана нь явж байгаа, хиймэл оюун ухаан олон ажил мэргэжлийг орлож байгаагаас сэтгүүлчийн ажлыг хүртэл хийгээд эхэлсэн байгаа, хиймэл оюун ухаан олон ажил мэргэжлийг орлож байгаагаас сэтгүүлчийн ажлыг хүртэл хийгээд эхэлсэн байгаа талаар тэд бас дурьдлаа. Уулзалт сонирхолтой болж өндөрлөлөө.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн