Сэтгүүлчдийг дараах хөтөлбөрт урьж байна
2017-06-22 10:23:30.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн Хүрээлэнгээс 8 дугаар сарын 21-нээс зохион байгуулах эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гурван долоо хоногийн цоо шинэ хөтөлбөрт хамрагдахыг сэтгүүлчдэд санал болгож байна.
Хөтөлбөрт хамрагдаж эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга барил, ур чадварыг эзэмшсэнээр та:
Хэвлэлийн Хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 1-2-нд зохион байгуулах Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын анхдугаар хуралд оролцох эрхтэй болно
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшсэнийг батлах олон улсын сертификаттай болно
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн анхдугаар уралдаанд оролцох эрхтэй болно
Түүнчлэн, эрэн сурвалжлах сэтгүүл зүйд мэргэшсэнээр бүтээлээрээ илүү олон хэрэглэгчийг татаж, зах зээл дээрх нэр хүнд, үнэлэмжээ өсгөх боломжтой.
Сургалтаар эрэн сурвалжилга хэрхэн хийх хамгийн сүүлийн үеийн арга зүйг заах бөгөөд эрэн сурвалжлах сэтгүүлзүйд анхлан болон гүнзгийрүүлэн суралцаж мэргэшихийг хүссэн бүх сэтгүүлч хамрагдах боломжтой.
Сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн үндсэн зарчим болох ХИЙНГЭЭ СУРАЛЦАХ аргаар зохион байгуулж, эрэн сурвалжлах ажлын бүх үе шатыг бодитоор хэрэгжүүлэн дадлагжуулах болно. Мөн олон улсын болон Монголын сэтгүүл зүйн бодит түүх, жишээг хэлэлцэх замаар онолын мэдлэгээ гүнзгийрүүлнэ. Эцэст нь суралцагсад бие даасан бүтээл бичиж, хамгаалах юм.
Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нар Европын нэр хүндтэй багш, мэргэжилтнүүдийн удирдлага, дэмжлэгээр орчин цагийн онол, практиктаас суралцангаа эрэн сурвалжлах сургалтын энэхүү хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд боловсруулсан болно.
Сургалтын үеэр Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нараас гадна Лейпцикийн Их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч, Ханбургийн Хэвлэл мэдээллийн сургуулийн судалгааны ерөнхий удирдагч, Европын практик сэтгүүлзүй, харилцаа холбооны судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга Профессор, Доктор Михайэл Халлер, Европын хамгийн том телевиз болох ZDF-ийн эрэн сурвалжлагч Маркус Линдеманн, “Эрэн сурвалжлах сэтгүүлзүй ба редакторууд’’ төв, Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээг үүсгэн байгуулагч, зохицуулагч Марк Лий Хантер нар хичээл заана.
Жич: Сургалтад хамрагдах сэтгүүлч 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 9 хүртэл ажлаас бүрэн чөлөөлөгдсөн байна. Сургалтын төлбөр 450,000 төгрөг.

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА
ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН УДИРТГАЛ
- Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог
- Эрэн сурвалжлах эхний алхмууд
- Мэдээллийг үнэлэх
- Асуудлаа томъёолох
- Таамаг дэвшүүлэх
Нийт 30 цаг /өдөрт 6 цагаар 5 өдөр/

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СУДАЛГАА
- Эх сурвалж олж, үнэлэх
- Мэдээлэл цуглуулах, нягтлан шалгах
- Мэдээлэл нягталж шалгах загвар буюу арга барил
- Нягталж шалгах ажиглалт хэрхэн хийх вэ?
- Мэдээлэл нягтлахад эх сурвалжийг ашиглах стратеги
- Эрэн сурвалжлах ярилцлага хэрхэн хийх вэ?
- Цахим орчинд мэдээлэл цуглуулах, шалгах
- Онлайн орчинд судалгаа хийх стратеги
- Google ба бусад хэрэглүүрийг хэрхэн ашиглах
- Нийгмийн сүлжээг ашиглах нь
Нийт 30 цаг /өдөрт 6 цагаар 5 өдөр/

БИЧИХ:
- Он цагийн дарааллын загвар бүтээж, хөгжүүлэх
- Эрэн сурвалжлах судалгааны аргачлал
- Мэдээллийг эмхлэн цэгцлэх
- Мэдээллийн уялдаа холбоог олох
- Чанарын шалгалт
- Найруулга зүйн элемэнтүүд
- Баримтын шалгалт хийх нь
- Ёс зүйн хяналтыг хийх нь
- Бүтээлээ нийтэлж хамгаалах
Нийт 30 цаг /өдөрт 6 цагаар 5 өдөр/

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн