Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн уралдаан зарлагдлаа
2017-07-06 12:33:56.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН уралдааны удирдамж

 

Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Дойче Велле Академитэй хамтран анх удаагаа ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна.

  • Хамрах хүрээ: Сэтгүүлчид бие дааж болон багаар оролцох боломжтой.

Бүтээлд тавих шаардлага:

  1. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийн онцлог, зарчим, шалгуурт нийцсэн байх
  2. Сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх
  3. Бүтээл нь нийгмийн сэтгэлзүй, бодлого шийдвэр гаргахад нөлөөлөхүйц байх
  4. Бүтээл нь зөрчилтэй асуудлын зүй тогтлыг нээсэн байх
  • Эрэн сурвалжилсан бүтээл нь цувралаар байж болох бөгөөд үүнд гурваас доошгүй бүтээлийг хамруулна
  • Эрэн сурвалжлах бүтээлийн судалгааны тайланг хавсаргах
  • Хэвлэмэл, сайтын бүтээлийг нийтэлсэн эх хувийг файлын хамт хүргүүлнэ
  • ТВ, Радиогийн бүтээлд нэвтрүүлгийн дэлгэрэнгүй зохиолыг хавсаргах
  • ТВ, Радиогийн бүтээлийг MPEG эсвэл АVI форматаар таван хувь ирүүлэх
  • Оролцогчид бүтээлийн хамт овог нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана.

 

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2016 оны 8 дугаар сарын 1-ээс 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийтэлж нэвтрүүлсэн байх.

 

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны наймдугаар сарын 18-ны өдөр

Холбоо барих: 350002, 99074459 amartuvshin@pressinst.org.mn

 

Шагнал: Шагналыг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн хурал дээр гардуулна.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн