БЭЛТГЭЛ СУРГАЛТАД БҮРТГЭНЭ
2017-08-10 11:10:05.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн хүрээлэнгээс наймдугаар сарын 21-нээс зохион байгуулах Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын сертификат бүхий сургалтад орох хүсэлтэй мэргэжлийн бус хүмүүст энэхүү сургалтад хамрагдах боломж олгох зорилгоор сэтгүүл зүйн анхан шатны ойлголт мэдээлэл өгөх бэлтгэл сургалтыг 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр 09:30-16:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Сургалтыг Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн мэргэжлийн багш нар заах бөгөөд сэтгүүл зүйн үндсэн зарчим (сэтгүүл зүйн мэдээнд тавих шаардлага, хэм хэмжээ, ёс зүйн суурь зарчмууд, ярилцлага хийх арга)-ын талаар анхан шатны ойлголт өгөх юм.

Бэлтгэл сургалтад хамрагдахыг хүсэгчид анкетыг бөглөж Хэвлэлийн хүрээлэнгийн pim@pressints.org.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

ТӨЛБӨР: 20,000 төгрөг /Төлбөрийг дансаар болон бэлнээр төлж болно/

Жич: Энэхүү сургалт нь ямар нэг мэргэжлийн боловсрол олгохгүй бөгөөд олон улсын сургалтад оролцох мэргэжлийн бус хүмүүст анхан шатны ойлголт өгөх зорилготой.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын сертификат бүхий сургалтын талаарх мэдээллийг Хэвлэлийн хүрээлэнгийн цахим хуудас www.pressinst.org.mn, https://www.facebook.com/PressInstituteMongolia/ болон 70113476, 8898- 8045, 9908-9370, 9988-2848 утсаар авах боломжтой.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн