ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТ БҮХИЙ СУРГАЛТАД ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХАМРУУЛАХ ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2017-08-10 11:23:11.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн хүрээлэнгээс наймдугаар сарын 21-нээс зохион байгуулах эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гурван долоо хоногийн цоо шинэ хөтөлбөрт хамрагдаж, олон улсын мэргэжилтнүүдээс суралцах боломжийг хөдөө, орон нутгийн сэтгүүлчдэд олгох зорилгоор таван хүнийг сонгож сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь доорх шалгуурыг хангасан байх шаардлагатай бөгөөд өргөдлийн маягтыг бөглөж, 2017 оны наймдугаар сарын 15-ны дотор Хэвлэлийн хүрээлэнгийн цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. Сонгон шалгаруулалтын дүнг 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр олон нийтэд зарлана.

Шалгуур:

  • Улаанбаатар хотын бус, аймаг, орон нутгийн харъяалалтай байх /иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргах/;
  • Орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагад үндсэн орон тоон дээр ажилладаг байх /тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх/;
  • Сургалтын гурван долоо хоногийн хугацаанд ажлаас чөлөөлөгдөж, хөтөлбөрт бүрэн дүүрэн хамрагдах боломжтойг ажил олгогчийн зүгээс бичгээр баталгаажуулсан байх;
  • Сургалтын хугацаанд Улаанбаатар хотод амьдрах байр, хоолны зардлаа өөрөө хариуцах;
  • Сургалтын үйл ажиллагаанд бүрэн хамрагдаагүй тохиолдолд тэтгэлгийн 450 мянган төгрөгийг эргүүлэн төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрөх;
  • Асуудал хөндсөн, эрэн сурвалжилсан бүтээл хийж байсан бол давуу тал болно

Тэтгэлгийн хэмжээ:

  • Гурван долоо хоногийн сургалтын төлбөр болох 450 мянган төгрөгөөс чөлөөлж, есдүгээр сарын 1-2-нд болох Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хуралд оролцох эрх олгоно.

Жич: Замын зардал, Улаанбаатар хотод байрлах зардал тэтгэлэгт хамрагдахгүй бөгөөд оролцогч өөрөө хариуцна.

Материал хүлээн авах хаяг: Хэвлэлийн хүрээлэнгийн э-мэйл: pim@pressinst.org.mn

Лавлах утас: 70113476, 8898- 8045, 9908-9370, 9988-2848

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн