Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг бэлтгэж эхэллээ
2017-08-24 11:27:20.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хөтөлбөрийн хүрээнд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хамгийн сүүлийн үеийн арга технологийг танилцуулахаар Олон улсын эрэн сурвалжлагч сэтгүүлч нар болон Хэвлэлийн хүрээлэнгийн багш нар хамтран ажиллаж байна. 8-р сарын 21-нээс 9-р сарын 8-ны өдрийг дуустал гурван долоо хоногийн хугацаанд Монголын сэтгүүлчидтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцах болно.

ХБНГУ-ын Профессор, доктор Михайл Халлер, ХБНГУ-ын олон нийтийн ZDF телезийн сэтгүүлч Маркус Линдеманн, Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Лий Хантер нар хөтөлбөрт оролцож хичээл заах юм.

Сургалтын хөтөлбөрийн энэ удаагийн ээлжид төвийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлчдээс гадна Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн 5 сэтгүүлч сонгон шалгаруулалтад тэнцэж тэтгэлгээр оролцож буй юм.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн