ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ДИПЛОМЫН СУРГАЛТАД бүртгэж эхэллээ
2017-09-21 18:40:20.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Та өөрийн ажиллаж буй байгууллагын мэдээлэл харилцааны үйл ажиллагааны чанарыг дээшлүүлж, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийттэй үр дүнтэй түншилж, мэдээллээ түгээхийг хүсвэл “Олон нийттэй харилцах мэргэжилтэн бэлтгэх димпломын сургалт”-д суралцаарай.

Сургалтын агуулга:

  • Олон нийтийн харилцааны тухай ойлголт
  • Олон нийттэй харилцах мэргэжилтний ур чадвар
  • Байгууллагын олон нийттэй харилцах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга зам
  • Бүтээлч ба шүүмжлэлт сэтгэлгээ
  • Хэвлэлийн бага хурал зохион байгуулах нь
  • Ярилцлага өгөх тактик
  • Нийгмийн сүлжээ – цахим орчинд ажиллах нь зэрэг агуулгыг судлах болно.

Олон нийттэй харилцах мэргэжилтэн бэлтгэх сургалтыг онол, арга зүй, дадлага хосолсон хэлбэрээр, мэргэжлийн багш нар удирдан явуулна.  Хөтөлбөрийн хураангүйг үзнэ үү.

Сургалт 7 хоногт 1 удаа танхимын хичээл, дадлага ажил, хэлэлцүүлэг орох хэлбэрээр 3 сарын хугацаанд үргэлжилнэ.

Бүртгэл: 2017 оны 9 сарын 20-ноос 10 сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Хичээл үргэлжлэх хугацаа: 2017 оны 10 сарын 20-ноос 2018 оны 1 сарын 12 хүртэл

Сургалтын төлбөр: 985000 төгрөг

Та сургалтад бүртгүүлэхдээ элсэгчийн анкетыг төлбөр төлсөн баримтын хамт авч ирнэ үү.

Хаяг: Хэвлэлийн Хүрээлэн

Шуудангийн хаяг: Их Тойруу-54, ш/х- 347, Улаанбаатар-20

Утас: 350002, 88988045

И-мэйл: pim@pressinst.org.mn

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн