“IT салбарын өсөлт ба Эдийн засгийн ач холбогдол” уулзалт боллоо.
2017-10-27 17:54:44.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Олон талт төлөөлөл бүхий VIP уулзалтыг IT /Мэдээллийн технологийн/ салбарын хөгжлийн асуудлаар Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Өөрчлөгч клубээс гишүүн сэтгүүлчдээ оролцуулан зохион байгуууллаа. Дэлхий даяар эдийн засгийн хөгжлийн ирээдүйг байгалийн баялаг бус ДАТА нөөц болон Мэдээллийн технологи дээр суурилна гэж үзэх болсон. Тиймээс энэхүү уулзалтаар: -IT салбарын хурдацтай өсөлт, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт -IT салбарын анхны нээлттэй ХК, олон нийтэд санал болгож буй IPO -“Газар зүйн нөөц дата төв” буюу олон улсын жишгээр Дархан хотод шинээр байгуулах модуляр дата төвийн парк гэж юу вэ? гэсэн сэдвийн хүрээнд “Айтүүлс” ХК-ийн үүсгэн байгуулагч А.Баттамир, Монголын програм хангамжийн холбооны Ерөнхийлөгч Ж.Тамир болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын /МТБЗХ/ Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл зэрэг салбарын мэргэжилтнүүд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, мэдээлэл өглөө.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн