“САЛБАР, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА” төслийн танилцуулах уулзалт боллоо.
2017-11-03 15:05:23.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн Хүрээлэн, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр уг төслийн ажлын төлөвлөгөө, үйл явцын талаар танилцуулах уулзалтыг зохион байгуулж жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, жендэрийн консорциум, энэ чиглэлээр ажилладаг ИНБ-ын төлөөллийн саналыг авлаа.

Мөн тус уулзалтаар жендэрийн тэгш байдлын талаарх иргэдийн болон оролцогч талуудын мэдлэг, ойлголт, мэдээлэл хүлээн авч буй байдлыг тодруулах зорилго бүхий үндэсний хэмжээний суурь судалгааны аргачлалыг танилцуулсан болно.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн