Олон улсын тоймчдыг мэргэшүүллээ
2017-11-28 15:31:07.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Гадаад мэдээний тоймч, сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт-хэлэлцүүлгийг Конрад-Аденауэр-Сан (Konrad-Adenauer-Stiftung Mongolei), Хэвлэлийн Хүрээлэн хамтран 11-р сарын 22-24-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.

Гадаад бодлого, аюулгүй байдлын сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэг, сургалтын үеэр Стратеги судлалын хүрээлэн, Улс төрийн боловсролын академийн багш нар аюулгүй байдалд нөлөөлөх үзэгдлийг сурвалжлах арга барил, аливаа улсын дэглэм тухайн орны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг, ардчилал, парламентийн тогтолцоо Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлж байгаа эсэх, нийгэмд хэт болгоомжлол үүсгэж сөрөг хандлага бий болгохгүй байх аргууд болон сэтгүүлчдийн заавал мэдэх нэр томьёо, зарим нийтлэг алдааны талаар ярилцаж, мэдээлэл хийсэн юм.

Сургалтад оролцсон 26 сэтгүүлчид “Олон улсын тоймч”-ийн сертификат олгох үеэр МҮОНТВ-ийн тоймч Э.Эрдэнсувд “Aжил нэгт сайхан найз нартай, асуух зөвлөх олон багштай боллоо. Шинэ санаа, шинэ мэдлэг, шинэ нөхөд өгсөн энэ сургалтыг зохион байгуулaгчид, мэргэжилтэн судлаачид, багш нартаа талархаад баршгүй нь. Ажилдаа бодитоор хэрэгжүүлж ачийг хариулна” гэлээ.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн