Хөгжлийн сэтгүүлчээр мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна
2018-01-22 16:39:59.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тогтвортой хөгжлийг илэрхийлэх үү? Эсвэл энэхүү өсөлт энгийн иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаагаар хөгжлийг хэмжих ёстой юу?

Энэ мэтчилэн аливаа асуудлыг хөгжлийн чиг баримжаатайгаар олж харж, нийтэлж нэвтрүүлэх мэдлэг чадвартай сэтгүүлчдийг бэлтгэх зорилгоор Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

“Тогтвортой хөгжлийн зорилтыг сурвалжлах нь: хөгжлийн сэтгүүлчээр мэргэшүүлэх интерактив сургалт”-ыг 2018 оны нэгдүгээр сарын 22-ноос 25-ны өдрүүдэд хоёр удаа зохион байгуулж байна. Сэтгүүлчдийг тогтвортой хөгжлийн зорилтыг хөндөж бичихэд сэдэлжүүлэх, хөгжлийн чиглэлээр мэргэшихэд шаардлагатай мэдлэг, ойлголтыг өгөх нь энэхүү сургалтын ач холбогдол юм.

Сургалтын хүрээнд сэтгүүлчид эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны чиглэлд анхаарах зорилтууд, тэдгээрийг ахиулахын тулд хэвлэл мэдээллийн оролцоо ямар байх талаар өргөн хүрээний мэдлэг мэдээлэлтэй болно. Уг хөтөлбөрт Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 50 сэтгүүлч хамрагдаж, хөгжлийн сэтгүүлчээр мэргэшиж байна.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн