“Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” мониторингийн мэдээлэл бүрдүүлэлт үргэлжилж байна
2018-02-02 11:31:43.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий “Монголын хэвлэл мэдээлэл - Өнөөдөр” мониторингийн судалгааг Хэвлэлийн хүрээлэнгээс 19 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Уг судалгаанд тухайн жилд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл оролцож, мэдээллээ ирүүлдэг билээ.

2018 оны мэдээлэл бүрдүүлэлт 1 сард эхэлсэн бөгөөд бид 2 сард багтаан дуусгахаар ажиллаж байна. Та бүхний мэдээлэлд үндэслэсэн тоон дундаж үзүүлэлт бүхий тайланг энэ оны 5 сард багтаан англи, монгол хэлээр хэвлэх юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын тухай статистик суурь мэдээллийг түүхчлэн харуулдаг энэхүү судалгааны үнэ цэнийг ойлгож, тууштай дэмжин, мэдээллээ ирүүлж буй байгууллагуудад талархал илэрхийлье.

Тус судалгаанд оролцож, мэдээллээ ирүүлэхийг хүсвэл доорх утас, хаягаар холбогдоно уу.

И-мэйл: enkhbayar@pressinst.org.mn, Утас: 99237766, 95133593, 70113475

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн