Төрийн албан хаагчдад зориулсан сургалт боллоо
2018-06-05 11:49:49.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн Банкны хамтарсан санхүүжилттэй “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулж буй үе шаттай сургалтууд үргэлжилж байна.

“Иргэд, Хэвлэл мэдээлэлтэй үр дүнтэй хамтран ажиллах нь” сэдэвт төрийн албан хаагчдад зориулсан ээлжит сургалт өчигдөр Хэвлэлийн Хүрээлэнд боллоо.

Энэхүү сургалт нь төрийн албан хаагч, хэвлэл мэдээлэлтэй харилцах ажилтнуудад засаглал болон нийгмийн эгэх хариуцлагын талаарх ойлголтыг бэхжүүлж, ил тод байдлыг хангахад иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллахад анхаарах үндсэн ойлголт өгөхөд чиглэгдсэн юм.

Төрийн албан хаагчдад зориулсан сургалт энэ сарын 7, 11-ний өдрүүдэд дахин явагдах бөгөөд хот, хөдөөгийн төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдал, олон нийттэй харилцах чиг үүрэг бүхий ажилтнууд аль нэг өдрийг сонгон бүртгүүлж, оролцох боломжтой.

Дашрамд дурдахад, “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийг 2015-2019 онд 10 аймаг (Ховд, Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод) болон нийслэлийн 3 дүүрэгт (Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй) хэрэгжүүлж буй уг төслийн зорилго нь төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой юм.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн