Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн курст бүртгэж эхэллээ
2018-07-04 11:17:24.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн Хүрээлэнгээс Эрэн сурважлах сэтгүүл зүйн курсийг 2 дахь жилдээ зарлаж байна.

Сэтгүүлчдийн мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, нэн ялангуяа нийгэмд бугшсан зөрчил, хариуцлагагүй үйлдэл, авлига, тогтолцооны завхралыг мэргэжлийн түвшинд эрэн сурвалжилж, шударгаар бөгөөд хариуцлагатайгаар ил болгох мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий энэхүү сургалт гурван долоо хоног үргэлжилж, хамрагдсан хүмүүст Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшсэнийг батламжлах Гэрчилгээ олгоно.

9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 12-ныг дуустал үргэлжлэх энэхүү сургалтын үеэр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, ажлын арга зүй, үндсэн алхмуудыг зааж, Монголын болон Олон Улсын эрэн сурвалжлах шилдэг бүтээлүүдээс суралцах боломж олгоно. Мөн тус курсийн оролцогчид 10 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хоёрдугаар бага хурал, “ЦАХИУР 2018” Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолд урилгаар буюу үнэ төлбөргүй оролцоно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн гурван долоо хоногийн сургалтын хөтөлбөрийн агуулга, хэрэглэгдэхүүнийг Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нар ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр боловсруулсан юм.

Төлбөр 450 мянган төгрөг. Төлбөрийг сургалт эхлэхээс хоёр өдрийн өмнө буюу Хэвлэлийн хүрээлэнгийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499 00 5556 дансаар шилжүүлсэн байна.

 

ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

УДИРТГАЛ: Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, мэдээллийг үнэлж, сэдэв сонгох, томъёолох, таамаг дэвшүүлэх

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ: Эх сурвалжтай ажиллах алхмууд, Мэдээлэл хайх, цуглуулах, нягтлан шалгах арга барил, цахим орчинд судалгаа хийх, мэдээллийг нягтлан шалгах арга хэрэгсэл, Google ба нийгмийн сүлжээг ахисан түвшинд ашиглах боломж,

БИЧИХ АЛХМУУД: Он цагийн дарааллын загвар бүтээж, хөгжүүлэх, цуглуулсан мэдээллийг эмхлэн цэгцлэх, уялдаа холбоог тодруулах, чанарын шалгалт, найруулга зүйн элемэнтүүд, нийтлэх, хамгаалах.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн