Хэвлэлийн хүрээлэнгийн сургагч багш нар багаараа ХБНГУ-ын Дойче Велле академийн багц сургалтад хамрагдлаа
2018-08-29 17:10:46.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

ХБНГУ-ын Дойчи Велле академитай Хэвлэлийн Хүрээлэн ТББ хамтран ажиллаад хорь гаруй жил болж байна. Энэ хугацаанд олон шинэлэг сургалт, хөтөлбөрийг санаачлан хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад тус Хүрээлэнгийн сургалтын багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь чадавхжуулах зорилгоор заах арга зүйн болон дата-сэтгүүл зүйн сургалтад хамрууллаа.

Нийт 10 өдөр үргэлжилсэн сургалтын эхний хэсэгт оролцогчид насанд хүрэгчдэд заах арга зүйн мэдлэг, ур чадвараа сайжруулж, ХБНГУ-аас ирсэн туршлагатай мэргэжилтэн, сэтгүүлч Торстен Каргтай хамтран ажилласан.

Харин дараагийн таван өдөрт орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлага болж буй дата сэтгүүл зүйгээр мэргэшин суралцав. Ингэснээр Хэвлэлийн Хүрээлэнгийн урт, богино хугацааны сургалтын хөтөлбөрийг сүүлийн үеийн шинэ чиг хандлагад суурилсан агуулга, арга барилаар баяжуулж, хэрэгжүүлэх юм.

Дата-сэтгүүл зүй нь их хэмжээний баримт мэдээллийг нягтлан шалгах, нүдэнд ил бус уялдаа холбоог илрүүлэх, энгийн ойлгомжтой байдлаар дүрсжүүлэн харуулахыг чухалчилдэг сэтгүүл зүйн арга барил юм. Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нарын баг дата сэтгүүл зүйн сүүлийн үеийн чиг хандлага, арга хэрэгсэлд суралцаж, шинэлэг мэдлэг, мэдээллээ ойрын хугацаанд сургалтынхаа хөтөлбөрт багтаахаар төлөвлөж байна.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн