Сэтгүүлч, сэтгүүл зүйн багш нарт хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт боллоо
2018-10-03 13:34:19.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэл мэдээллийн салбартай шууд хамаарал бүхий хуулиуд, тэдгээрийн зохицуулалтын талаар сэтгүүлч, сэтгүүл зүйн багш нарт мэдлэг олгох сургалт боллоо.

Сургалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн санаачлагаар "Эрх зүйн боловсрол" Академи Ханс Зайделийн сангийн санхүүжилтээр хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбартай холбоотой амин чухал хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг олгож, хууль эрх зүйн судлаач, мэргэжлийн багш нар удирдах явуулсан юм.

Сургалтын хүрээнд;

  • Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн агуулга, үзэл баримтлал, зохицуулалт,

  • Төрийн болон албаны нууцын тухай хууль ба мэдээлэл авах эрх,

  • Хувь хүн, хуулийн этгээдийн нэр хүндэд халдах, гүтгэх, доромжлох үйлдлийн зохицуулалт, түүний хэрэгжилт,

  • Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, олон улсын практик зэрэг сэдвийг хөндөж, өнөөгийн зохицуулалт, сэтгүүлчдэд тохиолдож буй хүндрэлтэй асуудлыг хэлэлцсэн юм.

Сургалтад нийт 20 сэтгүүлч, сэтгүүл зүйн багш хамрагдсан бөгөөд үр дүнд нь мэдээлэл авах эрхийг хангах, хэвлэл мэдээллийн хууль орчныг сайжруулахад хамтын ажиллагааг өрнүүлэхээр холбогдох талууд харилцах тохиролцоод байна.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн