Сэтгүүл зүйн эчнээ дээд курст элсэлт авч эхэллээ
2018-10-19 16:48:51.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Хэвлэлийн Хүрээлэнгээс 12 дахь жилдээ элсэлт авч буй сэтгүүл зүйн гурван сарын эрчимжүүлсэн эчнээ сургалт ирэх 11 дүгээр сарын 12-нд эхэлнэ.

Уг курст суралцсанаар Та орчин цагийн сэтгүүл зүй, түүний чиг хандлага, бичлэгийн төрөл зүйлүүдийн талаар тодорхой ойлголт мэдлэгтэй болж, сэтгүүл зүйн цогц судалгаа хийх арга техникүүд болон бичих чадвар эзэмшинэ.

Хичээлийн хөтөлбөрийн товч агуулга:

- Сэтгүүл зүйн шалгуур хангасан мэдээ бичих
- Ярилцлага хийж олон нийтэд хүргэх
- Оновчтой дүрслэл бүхий амьд сурвалжлага бэлтгэх
- Бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг сэтгүүл зүйн үйл ажиллагаанд ашиглах
-
Мэдээллийг төрөл бүрийн эх сурвалж ашиглан цуглуулах, үүний дотор цахим орчинд оновчтой хайлт хийх дэвшилтэт технологийн арга техникүүдийг ашиглах
- Дата сэтгүүл зүйн тухай ойлголт авах, дата анализийн аргаар мэдээлэл боловсруулах

- Мэргэшсэн сэтгүүл зүйн талаарх ойлголт ойлголт авах: Эдийн засгийн болон Хөгжлийн сэтгүүлзүйн чиг хандлага
- Хэвлэл мэдээллийн эрх зүйн болон ёс зүйн ойлголтоо нэмэгдүүлэх зэрэг болно.

Элсэгчдэд тавих шаардлага:

• Их дээд сургууль, коллеж төгссөн буюу эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагад гурав ба түүнээс дээш жил ажилласан
• Сэтгүүл зүйгээр мэргэших болон
бичих чадвараа сайжруулах хүсэл сонирхолтой

Сургалтын төлбөр: 1.150.000
Бүрдүүлэх бичиг баримт:

  • 3x4 хэмжээтэй цээж зураг хоёр хувь,

  • Мэргэжлийн үнэмлэх, диплом, иргэний үнэмлэхийн хуулбарыг наториатаар баталгаажуулан, эх хувьтай нь авч ирэх

  • Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг

Холбоо барих утас: 7011-3476, 97070709

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн