”СОШИАЛ МЕДИА БА МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ” СУРГАЛТ БОЛЛОО
2018-12-03 11:58:10.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Конрад-Аденауэр-Сан, Хэвлэлийн Хүрээлэн хамтран өнгөрсөн баасан, бямба гарагт "СОШИАЛ МЕДИА БА МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 100 гаруй хүн бүртгүүлснээс 40 сэтгүүлчийг сургалтад хамруулав.

Энэхүү сургалтаар ардчилал, улс төрийн тогтолцооны үндсэн асуудлууд, сэтгүүлчдийн оролцоо, улс төрийн сэтгүүл зүй ба сошиал медиа, олон нийтийн харилцаа, цахим орчинд User generated content буюу хэрэглэгчийн үүсгэсэн мэдээллийг нягтлах арга, цахим хөгжлөөс үүдэн хэвлэл мэдээллийн орчинд гарч буй шинэ шаардлага, сэтгүүлчийн ур чадвар, зарим арга хэрэгслийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хоёр өдрийн сургалтад идэвхтэй оролцсон сэтгүүлчид сертификат гардан авсан юм.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн