ДАТА СЭТГҮҮЛ ЗҮЙН 2 ДАХЬ УДААГИЙН СУРГАЛТАД ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН БАГШ, СУДЛААЧИД ХАМРАГДАВ
2018-12-03 16:26:51.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

ХБНГУ-ын Дойчи Велле академи болон Хэвлэлийн Хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн долоо хоногт Дата сэтгүүл зүйн 2 дахь шатны сургалт явагдаж Хэвлэлийн Хүрээлэнгийн багш судлаачид сургалтад хамрагдав.

Дата сэтгүүл зүй бол их хэмжээний өгөгдөл мэдээллийг олж авах, түүнийгээ нягтлан шалгах, боловсруулах, нүдэнд үл харагдах уялдаа холбоог олж илрүүлэх, энгийн ойлгомжтой байдлаар дүрсжүүлэн уншигч, үзэгчдэд харуулахыг чухалчилдаг сэтгүүл зүйн шинэ чиг хандлага бүхий төрөл юм.

Хэвлэлийн Хүрээлэнгийн хувьд байгуулагдсан цагаасаа эхлэн урт, богино хугацааны олон сургалтыг явуулж ирсэн. Ингэхдээ сургалтын хөтөлбөрөө олон улсын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагад суурилсан агуулга, арга барилаар баяжуулж багш, судлаач нараа чадавхжуулах тал дээр идэвхтэй ажилладаг.

Дата сэтгүүл зүйн хоёр дахь удаагийн 7 хоногийн сургалтаар Хэвлэлийн Хүрээлэнгийн багш, судлаачид олон улсын сургагч багш нараар хичээл заалгаж, туршлага судалснаар дата сэтгүүл зүйн цоо шинэ сургалтын хөтөлбөр боловсруулахад дахин нэг алхам ойртлоо.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн