МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ТАЛААР СЭТГҮҮЛЧИД, ХУУЛЬЧИД ЯРИЛЦАВ
2018-12-04 16:36:37.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Байгууллагын нууцын тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиудын тодорхой зохицуулалтын талаар сэтгүүлчид, хуульчид өнөөдөр уулзалт ярилцлага хийв.

Энэ бол Хэвлэлийн Хүрээлэн, “Эрх зүйн боловсрол” академи хамтран энэ жил зохион байгуулж буй гурав дахь уулзалт бөгөөд өнгөрсөн сард Зөрчлийн хуулийн тодорхой зохицуулалтын асуудлаар мөн санал солилцох уулзалт-ярилцлага хийсэн юм.

Өнөөдрийн уулзалтын эхэнд Мэдээллийн ил тод байдал ба байгууллагын нууцын тухай тэр дундаа байгууллагын нууцын бүрэн халдашгүй байдлыг олон нийтийн эрх ашгийн үүднээс хязгаарлалт тавьж харах боломжийн талаар Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны гишүүн, хуульч Б.Төрболд өөрийн судалгааг танилцуулав.

Улмаар сэтгүүлчид байгууллагын нууцын хуультай холбоотойгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад ямар саад бэрхшээл учирдаг талаар санал бодлоо хэлж, Хууль зүйн доктор Ц.Цогт, Д.Сүнжид нараас тодорхой асуултад хариулт авлаа.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн