УИХ-ын хоёр л гишүүн цаг барьдаг
2018-12-05 17:33:24.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Монгол улсын Их хурлын 76 гишүүний хоёр нь л хуралдаа цагаасаа өмнө ирдэг бол бусад нь тогтмол хоцордог. Тэдний дунд хурлынхаа гуравны нэгд суугаагүй “манлайлагчид” ч бий. Мөн сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүд хуралд суугаагүй өдрийн дундаж үзүүлэлтээрээ тэргүүлж байна... гэх мэт үр дүнг доорх инфографикаас нарийвчлан харна уу.

Хэвлэлийн Хүрээлэнгийн багш, судлаач,  сэтгүүлчдийн хамтарсан багаас  2018 оны нийт 47 хуралдааны гишүүдийн ирцийн мэдээлэл бүхий өгөгдөлд  дүн шинжилгээ хийснээ толилуулж байна. Монголын Хэвлэлийн Хүрээлэн нь ХБНГУ-ын Дойче Велле Академитэй хамтран сүүлийн жилүүдэд өөрийн багш нарыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшүүлсэн бол энэ жилээс багш, судлаачдаа дата сэтгүүл зүйгээр чадавхжуулж, сургалтын  үйл ажиллагаагаа өргөжүүлэн баяжуулах  бодлогыг хэрэгжүүлж байна.  

Орчин үеийн сэтгүүл зүйд хүчээ авч буй Дата сэтгүүл зүйн цоо шинэ сургалтын хөтөлбөрийг Хэвлэлийн Хүрээлэнгээс тун удахгүй хэрэгжүүлж эхэлнэ.

 

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн