“СЭТГҮҮЛ ЗҮЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2019”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2019-08-12 12:25:15.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Конрад Аденауэр Сан, Хэвлэлийн Хүрээлэнгээс хамтран хэргэжүүлдэг мэргэжлийн сэтгүүл зүйн 20 долоо хоногийн дээд курсийн гурав дахь удаагийн хөтөлбөрийн элсэлт өнгөрсөн зургаадугаар сард болсон билээ. Хөтөлбөрт нийт 200 орчим хүн бүртгүүлж бичгийн болон ярилцлагын шалгалтын дараа 25 оролцогчийг сонгосон юм.

Өнөөдөр энэхүү хөтөлбөрт хамрагдагсад болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл оролцсон нээлтийн үйл ажиллагаа Скай Резорт дахь “Mt.Bogd Golf Club”-ийн хурлын танхимд боллоо.
Орчин цагийн сэтгүүл зүйн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, ардчилсан нийгмийн тогтолцоо, хөгжлийн асуудлуудын талаар өргөн ойлголттой, харилцааны өндөр чадвартай, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг манлайлагч сэтгүүлчдийг бэлтгэх зорилго бүхий энэхүү сэтгүүл зүйн дээд курсийн хичээл өнөөдрөөс эхлэн 2020 оны 1 дүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Сэтгүүл зүйн дээд курст суралцаж төгсөх оюутнууд 540 цагийн танхимын хичээлээр орчин цагийн сэтгүүл зүйн онолын мэдлэг, сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл, мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүй, хэл найруулга зүй, цахим, радио, телевизийн сэтгүүл зүй, мультимедиа, фото сэтгүүл зүй, дата сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэтгүүл зүй зэрэг мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмших болно.

 

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн