“ЦАХИУР - 2019” ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙН УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
2019-09-20 17:17:24.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн стандартыг дээшлүүлэхийн тулд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүлчдэд урам зориг өгөх зорилго бүхий “Цахиур - 2019” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааны шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо.

Энэ жилийн “Цахиур”-ын эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга тодорлоо. Тэрбээр “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж байна” хэмээсэн 12 цуврал нийтлэл сурвалжилгаараа хүртсэн юм.
Дэд байрт МҮОНРТ-ийн “Баримт” Эрэн сурвалжлах редакцын бүтээл “Талийгаачдаа хайсан Монголчууд” цуврал нэвтрүүлгээрээ шалгарав.

Гуравдугаар байрт "Ийгл ньюс" телевизийн сэтгүүлч Б.Отгон "Хятадын “ДУН-ЮАНЬ” компани 4 жил хууль бусаар олборлолт явуулжээ" байрт орлоо.

Гурав дах жилдээ зарлагдсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн мэргэжлийн, шилдэг бүтээлийн уралдааныг ХБНГУ-ын Дойче Велле Академи, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Хэвлэлийн Хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан. Уг үйл явдалд хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөнөөр оролцож, MNB World, TV9, TV5, O TV, "Өнөөдөр" сонин, "Өглөөний сонин", Lead.Style, GoGo.mn, "Цензургүй сурвалжлага" зэрэг газрууд мэдээллийн спонсороор ажиллалаа.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн цор ганц уралдаан болох “Цахиур”-ыг 2017 онд “Ийгл” телевизийн сэтгүүлч У.Болортуяа “Чимээгүй хашгираан” нэвтрүүлгээрээ, 2018 онд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга "Хувьсан өөрчлөгдсөөр буй "үнэн" буюу цианидын хэргийн буруутан хэн бэ" найман цуврал сурвалжилгаараа “Цахиур” уралдааны гранпри шагналыг тус тус хүртэж байсан юм.

 

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн