“ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2019-09-21 13:29:05.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Төрөөс залуучуудад үзүүлж буй үйлчилгээг таниулах, залуучуудыг эерэг хандлага, зөв дадал, хэвшилд уриалах, хотын соёлыг түгээх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оролцоог нь нэмэгдүүлж, хөгжүүлэх зорилготой ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ шалгаруулах гэж байна.

Хэн оролцох вэ?
Уралдаанд Монголд албан ёсоор бүртгэгдсэн буюу тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бие дааж болон баг, редакцийн бүрэлдэхүүнээр оролцох боломжтой.
Бүтээлд ямар шаардлага тавигдах вэ?
- Сэтгүүл зүйн зарчим, үндсэн шаардлага, шалгуурыг хангаж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдсөн байх
- Оюуны өмчийн хууль эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээг баримталсан байх
- Тогтмол үйл ажиллагаа явуулж буй телевиз, цахим хэрэгслээр дамжин олон нийтэд хүрсэн байх (хувийн блог болон нийгмийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн бүтээлийг уралдаанд хамруулахгүй)
- Өөр хоорондоо уялдаа хамаарал бүхий цуврал бүтээл байж болно.
- Нэг удаагийн нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 30 минутаас доошгүй байна.
- Асуудлыг эерэгээр шийдэх гарц, шийдэл хайсан бүтээл байх
- Уралдаанд ирүүлэх бүтээл нь “Эерэг өөрчлөлт” аяны хүрээнд зохион байгуулж буй “ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдаанд оролцож буйгаа илэрхийлсэн дүрс, бичиг бүхий байх
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын лого, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын лого, Хэвлэлийн хүрээлэн ТББ-ын логог байршуулсан байх

Хэрхэн оролцох вэ?
• Уралдаанд оролцохыг хүссэн хүмүүс энэхүү холбоосоор орж () өргөдлийн маягтыг бөглөх шаардлагатай.
• Телевизийн бүтээлийг ирүүлэхдээ албан ёсоор цацсан бүтээлийн файл, зохиол, бүтээлийг бэлтгэх, баримтжуулах, нягтлан шалгахын тулд гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангийн хамт, YouTube, Vimeo зэрэгт нийтэлж, холбоосыг ирүүлэх. Материал дутуу байх тохиолдолд уралдаанд хамруулах боломжгүйг анхаарна уу.
• Уралдаанд оролцож буй бүтээлүүдийг телевиз болон олон нийтийн сүлжээнд байршуулах бөгөөд зөвхөн аль нэгэнд нь байршуулсан бол шалгаруулалтад оролцуулахгүй.
• Бүтээлийг 2019 оны 10-р сарын 23-25-ны 17:00 цаг хүртэл Хэвлэлийн Хүрээлэн ТББ дээр хүлээн авна.

Хэрхэн шалгаруулах вэ?
• Бүтээлийн олон нийтийн хандалтын тоо болон мэргэжлийн шүүгчдээс өгсөн онооны нийлбэрээр шилдэг бүтээлийг шалгаруулж, 2019 оны 11-р сарын 12-ны өдрийн 15:00 цагт Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Хэвлэлийн Хүрээлэн” ТББ-ын цахим хуудаст байршуулан зарлана.
• Шагнал гардуулах ёслолын ажиллагааг 11-р сарын 18-ны өдөр зохион байгуулна.

Онлайн өргөдлийн доорх холбоосоор илгээнэ үү.
bit.ly/2kqAND5

Шагналын сан: НИЙТ 6 САЯ ТӨГРӨГ
Нэгдүгээр байр: 3,000,000 төгрөг
Хоёрдугаар байр: 2,000,000 төгрөг
Гуравдугаар байр: 1,000,000 төгрөг

ЛАВЛАХ УТАС:11-350002

 

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн