Ажиглалт
2017-01-16 16:10:04.0
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Нарны дулаан илч төөнөсөн, цэлмэг сайхан өдөр… “Ардын эрх”-ийн автобусны буудлын ойр орчмыг өндөр байшин сүүдэрлэхийн зэрэгцээ нийтийн унаа хүлээн зогсох иргэд рүү жихүүн салхи үе үе сэвэлзэнэ.
Цагийн зүү 14:43-ыг заана. Яг өдийд ойролцоох зам сэлүүхэн, хөдөлгөөн багатай ажээ. Харин автобусны энэ буудал эсрэгээрээ ажил, гэр, сургууль гээд хаашаа ч юм яарах олны хөлд дарагдах аж. Буудлаас гуч хүрэхгүй метрийн цаана явган хүний гарц байхад зарим нь машинд дайруулчих шахан замын голоор хөндлөн гүйлдэнэ.
Автобусны буудлын урдхантаа торон хашаан дотор турникний дэргэд нимгэн, цагаан майктай залуу зогсох нь содон. Түүнтэй хамт хориод насны хоёр залуу байна. Ойр орчны хүмүүс бүгд л малгай, ороолт, бээлийнээс эхлээд өвлийн хувцас өмссөн хэрнээ даарсан царайтай. Харин майктай залуу жишим ч үгүй. Тэрээр турникэн дээр төрөл бүрийн хүнд, хөнгөн дасгалыг уян хатан, чадварлагаар хийх нь олимпийн наадмын спортын гимнастикын тамирчинтай мэт байлаа.

Хэвлэлийн Хүрээлэнгийн 21 дэхь удаагийн Сэтгүүлзүйн дээд курсын оюутан О.Дүүрэнжаргал

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн