Нүүр хуудас      Танилцуулга      Сургалт      Судалгаа      ЭЗСКлуб      Холбоо барих       Фото архив       Сэтгүүлч коллеж       English     

Үйл ажиллагаа

 Хэвлэлийн бага хурал

 Номын сан

 Сэтгүүлч сэтгүүл

 Сэтгүүлчдийн бүтээл

Хэрэглэгчийн булан

 Эрх зүй

 Хэвлэлийн хүрээлэнгийн үйл ажиллагааны тайлан

 Ажлын байр

 Сэтгүүл зүйн сургуулиуд

 Зар мэдээлэл

 Монголын Хэвлэл Мэдээллийн сайтууд

  Санал хүсэлт




Сэтгvvлч Танд Хэвлэл мэдээллийн орчин дахь таны нэр хvнд, эзлэх байр суурыг тодорхойлох ...@media.mn бvхий И-мэйл хаяг нээж єгєх vйлчилгээг санал болгож байна.info@media.mn хаягаар холбоо барина уу
 
Notice: Undefined index: body in /home/sites/pressinst.org.mn/index.php on line 151
Мэдээ мэдээлэл

Notice: Undefined index: page in /home/sites/pressinst.org.mn/html/main.php on line 5
Өсвөрийн эко сэтгүүлчид мэдээ бичиж сурав

Улаанбаатар хотын “Амгалан Цогцолбор”, Баянхонгор аймгийн “Номгон цогцолбор”, Ховд аймгийн Ерөнхий Боловсролын хоёрдугаар сургуулийн “Өсвөрийн эко сэтгүүлч” клубын сурагчид сэтгүүлзүйн мэдээ бичихэд суралцлаа. Тэд байгал хамгаалах үйлс болон экологийн боловсрол олгосон мэдээг сэтгүүлзүйн зарчмын дагуу бэлтгэх тухай сургалтад энэ оны тавдугаар сард хамрагдсан юм.

Энэ талаар Ховд аймгийн “Өсвөрийн эко сэтгүүлч” клубын ахлагч Х.Гэндэнпил “Манай аймагт цөлжилтөөс болж малчид бэлчээргүй болж байгаа, хүмүүс голд хог хаяж бохирдуулах болсон гэх мэт тулгамдсан асуудал бий. Тиймээс манай сургуулийн сурагчид мод тарьж, хог цэвэрлэх зэрэг байгал хамгаалах ажилд идэвхитэй оролцдог. Энэ тухай сэтгүүлзүйн мэдээ бичих арга барилд суралцах нь бидэнд маш чухал юм” гэлээ.

Нийтлэсэн:2013-06-03  |  дэлгэрэнгүй
Монголын хэвлэл мэдээлэл - ӨНӨӨДӨР

  Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн чиг хандлагыг нарийвчлан тодорхойлсон хамгийн сүүлийн үеийн мэдээлэл бүхий “Монголын хэвлэл мэдээлэл - ӨНӨӨДӨР” тайланг Хэвлэлийн Хүрээлэнгээс 14 дэх удаагаа хэвлэн гаргалаа.

Уг тайлангийн мэдээллээс ТА:

- 2012 – 2013 онд үйл ажиллагаа явуулсан нийт хэвлэл мэдээллийн байгууллагын бүрэн мэдээлэл

- Сонин, сэтгүүлийн борлуулалтын дундаж тоо, түгээлт

- Радио, телевизийн нэвтрүүлгийн цаг, цацалтын хүрээ, нэвтрүүлгийн бүтэц

- Монголын бүх хэвлэл мэдээллийн хаяг байршил болон боловсон хүчин

- Сонины нийт тоо ширхэгийн сүүлийн үеийн чиг хандлага, өөрчлөлт

- Сэтгүүлийн борлуулалтын хэмжээ, өөрчлөлт

- Үндэсний хэмжээнд болон орон нутаг дах телевизийн салбарын хөгжил, өөрчлөлт, сувгийн өсөлт, бууралт

- Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн талаарх бусад үндсэн суурь судалгаа

Нийтлэсэн:2013-05-10  |  дэлгэрэнгүй
Шинэхэн төгсөгчид ажилдаа орлоо

Хэвлэлийн Хүрээлэнгийн Сэтгүүлзүйн дээд курсын 17 дахь жилийн төгсөлт тавдугаар сарын 10-ны өдөр боллоо. Энэ жил сэтгүүлзүйн дээд курсыг 19 оюутан төгсөж, ажлын гараагаа эхлүүлээд байна. Тэд Баян-өлгий, Ховд, Дорнод аймаг болон Улаанбаатар хотын өдөр тутмын сонин, цахим хэрэгсэл, телевизүүдэд мэргэжлээрээ ажиллах болсон юм.

Төгсөгч О.Эрдэнэдаваа “Миний хувьд NBS телевизэд мэдээний сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн. Тэнцвэртэй мэдээ, мэдээлэл бэлтгэхийг  зорьж  байна”  гэлээ.

Сэтгүүлзүйн дээд курсын 2012-2013 оны хичээлийн жилд нийт 24 элсэгч орсноос 19 оюутан амжилттай суралцаж төгслөө.

Нийтлэсэн:2013-05-17  |  дэлгэрэнгүй
Өсвөрийн сэтгүүлчид байгаль орчны асуудалд

Баянзүрх дүүргийн “Амгалан цогцолбор” сургуулийн өсвөрийн сэтгүүлч хүүхдүүд Байгаль орчны асуудалд хамтдаа дуу хоолойгоо өргөхөөр боллоо. Байгаль орчин, экологийн чиглэлээр бичих сонирхолтой, сэтгүүлч болох хүсэлтэй эдгээр хүүхдүүд өнөөдрөөс эхлэн хоёр өдрийн сургалтад хамрагдан цаашид байгаль орчны асуудлаар өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэхийг зорьж байгаа юм. Сургалтын гол зорилго нь тэдний байгаль орчны мэдлэг боловсролыг дээшлүүлж, байгаль орчны мэдээллийг ойлгох, үнэлэх, ашиглах, бүтээх, бусадтай хуваалцах чадварыг дээшлүүлэх явдал юм.

Нийтлэсэн:2013-05-15  |  дэлгэрэнгүй
Монголд жилдээ телевизийн 17 суваг шинээр нэмэгдэж байна

Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тоон мэдээллээр тодорхойлох зорилго бүхий жилийн тайланг 14 дэх удаагаа хэвлэн гаргалаа.

Уг тайланд орсон мэдээллээр 2012 – 2013 хүртэлх хугацаанд 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага /135 сонин, 99 сэтгүүл, 84 радио, 166 телевиз, 68 веб сайт/ тогтмол үйл ажиллагаа явуулсан байна. Хэвлэл мэдээллийн эдгээр хэрэгсэлд 5000 орчим хүн ажилласан  бөгөөд энэ тоо өмнөх оныхоос 16 хувиар өссөн дүн юм. Насны хувьд нийт мэдээллийн хэрэгсэлд 30 хүртэлх насныхан давамгайлж (сонин сэтгүүлийн салбарт 46 хувь, радио телевизийн салбарт 57 хувь)байв.

Монгол улсад 2012 оны туршид нийтдээ 25,8 сая ширхэг сонин борлогдсон бөгөөд энэ нь 2011 онд борлуулсан сонины тоо ширхэгтэй ижил төстэй байгаа аж.

Нийтлэсэн:2012-12-16  |  дэлгэрэнгүй
Хэвлэл мэдээлэлтэй хэрхэн үр дүнтэй харьцах вэ?

Монголын Хэвлэлийн Хүрээлэн байгууллагын олон нийттэй харилцах менежер, ажилтнуудад зориулсан нэг өдрийн сургалтыг Танд санал болгож байна.

Сургалтаар олон нийттэй харилцах ажилд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн ашиглах тухай цогц мэдлэг, чадварыг олгоно.





Үүнд:

  • Хэвлэл мэдээлэл, хэрэглэгчийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Хэвлэлийн мэдээ бичих арга зүй
  • Сэтгүүлчдэд мэдээлэл, ярилцлага өгөх технологи
  • Сэтгүүлчдэд зориулж багц мэдээлэл бэлтгэх
  • Мэдээлэл харилцааны үр дүнг оновчтой үнэлэх
  • Дэвшилтэт мэдиа (Social Media)-г үр дүнтэй ашиглах
  • Хэвлэлийн бага хурал зохион байгуулах г.м
Нийтлэсэн:2013-04-05  |  дэлгэрэнгүй
”Мэдээллийг үгээр бус ӨНГӨ, ДҮРСЭЭР харуулах-Дата сэтгүүлзүй” сургалт амжилттай болж өнгөрлөө

Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс гишүүн сэтгүүлчиддээ зориулж  2013.04.11-нд “Мэдээллийг үгээр бус ӨНГӨ, ДҮРСЭЭР харуулах-Дата сэтгүүлзүй” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Интернетийн хурдацтай хөгжил, түүнд суурилсан технологийн дэвшлийн нөлөөгөөр дэлхийн сэтгүүлзүй өнөөдөр түүхэндээ байгаагүй их хэмжээний мэдээлэлтэй харьцах болсон. Мэдээллийг өнгө дүрсээр дүрслэн харуулах шинэ чиг хандлага бүхий Дата сэтгүүлзүй нь сэтгүүлзүйн хөгжил дэвшлийг хурдасгаж, сэтгүүлчийн чанар чансааг ахиулах нь дамжиггүй. Уг сургалтанд суусан сэтгүүлчид “Бид энэ сургалтаас өөрсдийн цаашдын уран бүтээлээ улам сайжруулан баяжуулах олон сайхан санаа олж авлаа” хэмээн олзуурхангуй ярилаа.

Нийтлэсэн:2013-04-11  |  дэлгэрэнгүй
“Хүнсний аюулгүй байдлыг яаж баталгаажуулах вэ?” дугуй ширээний ярилцлага Хэвлэлийн Хүрээлэн дээр боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 12-р сард Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг тус тус батлан гаргасан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан хууль тойрсон олон асуудлаар, тухайлбал, уг хуулийн хэрэгжилт нь хэр байгаа болон төрийн хүнсний аюулгүй байдлыг хангах стратегийн бодлогын тухай, хувийн хэвшлийнхний үүрэг оролцоо, хуулийн мэдээлэл сурталчилгаа, хэрэгжилтийн хяналт, хариуцлага гэх мэт асуудлуудыг Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийнхэн энэ  удаагийн дугуй ширээний ярилцлагаараа хөндлөө.

Нийтлэсэн:2013-04-10  |  дэлгэрэнгүй
Эхэнд   1   2   3   4  ... дараагийн   Сүүлд
Чадварлаг сэтгүүлч
УБ.2011
"Шоколад"-тай уул
УБ.2010
Дайвар хүйстэн 1, 2
УБ.2010
Сонссоноо уншихуй
УБ.2010
Он цагын шастир
УБ.2010