Бидний тухай
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Монгол улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий "Чөлөөт хэвлэл" төслийн хүрээнд 1995 онд Хэвлэлийн Хүрээлэнг байгуулсан юм.  Энэ төслийг Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар 1995-1999 оны хооронд санхүүжүүлсэн билээ.   

Хэвлэлийн Хүрээлэнгийн эрхэм зорилго

  • Монгол улсад чөлөөт, бие даасан, олон ургальч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах
  • Монголын хэвлэл мэдээллийн хөгжилд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүн шинжилгээ хийж, хэвлэл мэдээллийн судалгааны мэдээллийн солилцоог дэмжин дэлгэрүүлэх
  • Улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах

Тус хүрээлэн Дани Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүжсэн "Чөлөөт хэвлэл" (1995 - 1999), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс санхүүжсэн "Ардчилал ба сэтгүүл зүй" (1997 - 2000), ТАСИС-аас санхүүжсэн "Хариуцлагатай, олон ургальч хэвлэл мэдээлэл ба сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт" (1999 - 2001), ДАНИДА-аас санхүүжсэн "Монгол дахь сэтгүүл зүй ба хэвлэл мэдээлэл / Монголын хэвлэл мэдээллийн мониторинг" (1999 - 2002) Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгээс санхүүжсэн “Стратегийн хөгжлийн дэмжлэг” (2003-2004), ЮНЕСКО-гийн дэмжлэгээр “Фото сэтгүүл зүйн сургалт” (2004-2005), Английн төв номын сан, Лизбет Розингийн сангийн дэмжлэгтэйгээр “Тогтмол хэвлэлийн цахим архив”-ын төсөл (2000-2007) зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн