Сургалт
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Сургалт

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Сургалтын алба нь сургалтын өвөрмөц технологи буюу дадлага давамгайлсан аргаар орчин цагийн сэтгүүл зүйн онол , дадлыг эзэмшсэн сэтгүүлч бэлтгэдэг.

Сургалтын алба нь 1996 оноос " Чөлөөт хэвлэл " төслийн хүрээнд анхны элсэлтээ авч Сэтгүүл зүйн дээд курсээр тогтмол үйл ажиллагаагаа эхэлсэн . СЗКД нь хэвлэл мэдээллийн байгуулагад ажиллаж буй идэвхтэн бичигчид , өөр мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн хүмүүст сэтгүүл зүйн мэргэжил олгох зургаан сарын сургалт юм . Үүний зэрэгцээ богино хугацааны сэтгүүл зүйн сургалт , компьютер , эх бэлтгэл , интернетийн болон тусгай программын тогтмол сургалт явуулж байна .

Хэтийн зорилго

        Сэтгүүл зүй , хэвлэл мэдээллийн салбарт мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх сургалтын стандартыг тогтоодог төв болох .

Эрхэм зорилго

        Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил  , ур чадварыг дээшлүүлэхэд туслах нь Хэвлэл Мэдээллийн Хүрээлэнгийн эрхэм зорилгын нэг мөн .

Бидний зарчим

        Аливаа явцуу ашиг сонирхлоос ангид байж , хариуцлагатай сэтгүүл зүйн зарчмыг дээд зэргээр баримтлан ажиллана .

Редакцийн сургалт

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын онцлогт тулгуурлан сургалт - зөвлөгөө хэлбэрээр явуулдаг .

Мэдээллийн харилцааны сургалт

Төрийн болон төрийн бус , бизнесийн байгууллагуудын маркетингийн болон олон нийттэй харилцах менежер , ажилтан , хувь хүмүүст зориулан Хэвлэлийн Хүрээлэнгийн сургалт , судалгааны баазад тулгуурлан хийдэг .

Сургалтын сэдэв

        Суурь Сэтгүүл Зүй :

  • Мэдээ / Сонин , радио , телевиз , цахим хэвлэл /
  • Сурвалжлага , хөрөг / Сонин , радио , телевиз /
  • Ярилцлага / Сонин , радио , телевиз /
  • Өгүүлэл  , нэвтрүүлэг / Сонин , радио , телевиз /
  • Редакцийн өгүүлэл / Сонин , радио , телевиз /
  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүй
  • Ёс зүй
  • Сонины дизайн
  • Фото сэтгүүл зүй
  • Цахим сэтгүүл зүй

        Мэргэшсэн сэтгүүл зүй :

  • Улс төрийн асуудлыг хэрхэн сурвалжлах вэ ?
  • Эдийн засгийн асуудлыг хэрхэн сурвалжлах вэ ?
  • Байгаль орчны асуудлыг хэрхэн сурвалжлах вэ ?
  • Шүүхийн асуудлыг хэрхэн сурвалжлах вэ ?
  • Шинжлэх ухааны асуудлыг хэрхэн сурвалжлах вэ ?
  • Сонгуулийн асуудлыг хэрхэн сурвалжлах вэ ?
  • Дижитал технологийн тусламжтай эвлүүлэг хийх
© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн