Судалгаа
Мэдээлэл
24 Сэтгэгдэлтэй

Мэдээлэл судалгааны албыг Дани Улсын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэн, Данийн Сэтгүүл зүйн сургууль, Дани Монголын нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн “Монголын хэвлэл мэдээлэл ба сэтгүүл зүй” төслийн хүрээнд 1999 онд байгуулсан.    

Хэтийн зорилго

Хэвлэл мэдээллийн судалгаа, мэдээллийн бүтээгдэхүүн, үйлчилгээний Үндэсний хэмжээний төв болно.

Эрхэм зорилго:

Хэвлэл мэдээллийн зах зээл, сэтгүүл зүйн бүтээлийг тогтмол судлах замаар сэтгүүл зүйн үүрэг, хариуцлагыг өндөржүүлж, иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг дээшлүүлнэ.

Зорилтууд:

  • Хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагыг санал асуулга, контент анализ, ажиглалт, шүүмж, мониторингийн аргаар тогтмол судлана.
  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн хөгжлийн талаар салбарын болон олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
  • Хэвлэл мэдээллийн үүрэг, үр нөлөөний талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна.

Бидний зарчим:

Бид аливаа бүлгийн явцуу ашиг сонирхлоос ангид байж, судалгааны мэдээлэл бүрдүүлэх, нэгтгэн дүгнэх ажлыг шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан олон нийтийн мэдээлэл авах эрхийг хүндэтгэнэ.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн