“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторинг

Жилд нэг удаа англи, монгол хэлээр эмхэтгэл болон гардаг уг мониторингийг 1999 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү судалгааны үр дүн нь хэвлэл мэдээллийн салбарын статистик суурь мэдээлэлд тулгуурлан Монголын хэвлэл мэдээллийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэн хэлэлцэх, улмаар салбарын түүхийг бичихэд үнэтэй хувь нэмэр оруулж буй юм.

Тус судалгааны мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнаас 30 – 35 асуулт бүхий анкетыг ашиглан бүрдүүлдэг. Улаанбаатар хотод байршиж буй хэвлэл мэдээллийн байгууллагын тухайд биечлэн уулзаж, зарим тохиолдолд цахим шуудангаар мэдээллээ авдаг бол хөдөө орон нутгийн байгууллагуудаас цахим шуудангаас гадна утсаар ярилцлага хийдэг.

Агуулга:

МУ-ын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ХМХ-ийн тоо
Сонин, сэтгүүлийн борлуулалтын дундаж тоо, түгээлт
Радио, телевизийн нэвтрүүлгийн цаг, цацалтын хүрээ, нэвтрүүлгийн бүтэц
Мэдээллийн сайтууд, цахим орчин дахь уламжлалт мэдээллийн хэрэгслүүд
Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагын хаяг байршил болон боловсон хүчин
Хэвлэл мэдээллийн эзэмшил, харьяалал
Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн талаарх бусад үндсэн суурь судалгааны дүнгээс

Тайлангийн агуулгыг эндээс татаж авна уу.

Тайлангууд:

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн