Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа

Монголын телевизүүд, бизнесийн томоохон байгууллагуудын захиалга, санхүүжилтээр 2003 оноос эхлэн хийж эхэлсэн тус судалгаа нь хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн зан үйлийг тодорхойлсоор ирсэн бөгөөд 100 удаагийн тайланг гаргаад байна. Уг судалгаа нь хэвлэл мэдээллийн байгууллагууд үзэгч, уншигчдын үнэлгээгээр өөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, нийтлэл нэвтрүүлгээ сайжруулахад ач холбогдолтой. Мөн бизнесийн байгууллагууд реклам сурталчилгааны зорилтот бүлгээ оновчтой сонгох, түүний хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх, улмаар үр ашиггүй зардлаа хэмнэж, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тустай юм.

Тус судалгааг сар бүр Улаанбаатар хотын 500 – 700 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч оролцуулдаг байсан бол 2015 оноос эхлэн жилд нэг удаа үндэсний хэмжээнд явуулж байна.

Агуулга:

ТВ, радио үзэгч, сонсогчдын оргил цаг /насны бүлгээр, хүйсээр/
Хамгийн хүртээмжтэй сувгууд
Хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг, кино, мэдээллийн хөтөлбөр
Сонин, сэтгүүлийн хүртээмж
Интернетийн хэрэглээ, мэдээллийн сайтуудын хүртээмж
Хамгийн ашигтай сурталчилгааны суваг
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалт

Тайлангийн агуулгыг эндээс харна уу.  татах

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн