Сэтгүүл Зүйн Дээд Курс (6 сар)

Сэтгүүл зүйн мэргэжлийн чиг баримжаа олгох зургаан сарын дээд курст их дээд сургууль төгсөгчид болон хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй идэвхитэн бичигчид, цаашид хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах сонирхолтой хүмүүсийг сонгон авч суралцуулдаг. Орчин цагийн сэтгүүл зүйн чиг хандлага, сэтгүүл зүйн үндэс, сэтгүүл зүйн бичгийн төрөл зүйлийн талаар ойлголт өгч, оролцогчийг өөртөө бичих, бусдын материалыг шүүмжлэх, засах, сайжруулах, дүн шинжилгээ хийх зэрэг арга ажиллагаанд сургана. жилд дунджаар 20-25 оюутан хийнгээ суралцах аргаар орчин цагийн сэтгүүл зүйн онол, дадлагыг эзэмшин төгсдөг. Нийт 21 удаа явагдсан СЗДК-ийг хот, хөдөөгийн 400 гаруй оюутан төгссөн бөгөөд тэдгээрийн 80 орчим хувь нь хэвлэл мэдээллийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

© Copyright 2014 Хэвлэлийн хүрээлэн